“Платинум ланд” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлт чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
Бид өнгөрсөн 18 жилийн хугацаанд ажилтнуудынхаа ажлын байрны орчин, нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийгмийн хариуцлагаараа үлгэрлэн манлайлан, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, бүхий л үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх замаар өрсөлдөхүйц компани болохыг зорин ажиллаж ирсэн.
Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд бид багагүй ололт, амжилт туршлагыг хуримтлуулсан бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн өндөр түвшинд хийх, компанийн зохион байгуулалт, ажлын байрны эмх цэгцийг сайжруулах, дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг боловсронгуй болгох, хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулан хэрэгжүүлж, холбогдох төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарч, хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
Ногоон ирээдүйг бүтээж, шинэ технологид суурилсан өрсөлдөх чадвартай манлайлагч байгууллага байна.
Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан, оролцогч талууддаа үнэ цэнийг түгээсэн, нийгмийн хариуцлагатай, бүтээмжид чиглэсэн хамт олон байна.
Харилцан үр ашигтай хамтын ажиллагаа, ур чадвартай хамт олныг бүрдүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, байгаль экологийн тэнцвэр, нийгмийн хариуцлагатай байдлыг хадгална.
Өрсөлдөх чадварт чиглэсэн хөрөнгө оруулалт. Ажилтан, харилцагч, хэрэглэгчдэд чиглэсэн үнэ цэнэ, үр ашиг, өгөөжийг бий болгоно.
Менежментийн шинэ хандлага, Технологийн бүтээмжтэй шийдлийг эрэлхийлнэ.
Шинэ технологи, бүтээлч хандлага, Олон улсын чанарын тогтолцоог нэвтрүүлэх замаар өрсөлдөх чадвартай, манлайлагчид байна.