ХҮНИЙ НӨӨЦ

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Эерэг хандлага, хичээл зүтгэл, суралцах, амжилт гаргах хүсэл эрмэлзэл бүхий ажилтан нь манай компанийн амжилтын нэг хүчин зүйл юм.

Мэргэжил ур чадвараа дээшлүүлэн, цаашид компанидаа тогтвортой ажиллах ажилчдаа дэмжин компанийн зардлаар их, дээд сургуульд сургах бодлогыг хэрэгжүүлж байна. Сургуулиа амжилттай төгссөн ажилтан сурч мэдсэн онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэн компанидаа эрч хүч дүүрэн ажиллаж байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон ажлын байраар хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, нийгмийн даатгалд даатгуулах зэрэг үндсэн заалтуудыг чандлан мөрдөхийн зэрэгцээ ажилчдын ар гэрт чиглэсэн тэтгэмж урамшууллыг олгох, нийгмийн баталгааг хангах ажлыг компанийн дотоод журамдаа тусган хүний нөөцийг тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллуулах ажлуудыг тогтмол зохион байгуулсаар ирлээ.

 

 

platinumland

 

Бид 2020 онд 300, 2021 онд 450, 2022 онд 510 өнөөдрийн байдлаар 2 төсөл болон салбар компаниудын нийт 600 орчим ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Хүний нөөцийн бүрэлдэхүүн /2006-2023 он/

2020 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван Толгой оператор түншлэлээр гэрээлэн олборлогч, хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэнтэй холбоотой хүний нөөцийн бүрэлдэхүүнийг 1 дахин нэмэгдүүлэв.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

platinumland

 

Эерэг хандлага, хичээл зүтгэл, суралцах, амжилт гаргах хүсэл эрмэлзэл бүхий ажилтан нь манай компанийн амжилтын нэг хүчин зүйл юм. Мэргэжил ур чадвараа дээшлүүлэн, цаашид компанидаа тогтвортой ажиллах ажилчдаа дэмжин компанийн зардлаар их, дээд сургуульд сургах бодлогыг хэрэгжүүлж байна. Сургуулиа амжилттай төгссөн ажилтан сурч мэдсэн онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэн компанидаа эрч хүч дүүрэн ажиллаж байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон ажлын байраар хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, нийгмийн даатгалд даатгуулах зэрэг үндсэн заалтуудыг чандлан мөрдөхийн зэрэгцээ ажилчдын ар гэрт чиглэсэн тэтгэмж урамшууллыг олгох, нийгмийн баталгааг хангах ажлыг компанийн дотоод журамдаа тусган хүний нөөцийг тогтвортой, сэтгэл ханамжтай ажиллуулах ажлуудыг тогтмол зохион байгуулсаар ирлээ.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат:

I үе шат: Анкет бөглөх

II үе шат: Эхний шатны ярилцлага. Тестийн шалгалтанд тэнцсэн болон сонирхол татахуйц ажил горилогчдыг ярилцлаганд урина

III үе шат: Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага. Эхний ярилцлаганд тэнцсэн ажил горилогчдоос мэргэжлийн ур чадварын болон бусад ур чадваруудыг нь шалгана. (ярилцлага, нэмэлт даалгавар)

IV үе шат: Эцсийн шийдвэр гаргах үе шатууд багтана

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байр
Явц
Нээлтийн огноо
Хаалтын огноо
1Анкет хүлээн авч байна
2
3
2024-05-26 23:53
2024-06-26 23:53
1Анкет хүлээн авч байна
2
3
2024-05-26 23:47
2024-06-29 23:47
Дээш