“ПЛАТИНУМ ЛАНД” ХХК ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ДАХИН ШАЛГАРЛАА.
Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад “Платинум ланд” ХХК 2024 оны ажлаараа 80-д эрэмбэлэгдэн өмнөх оны амжилтаа 10 байраар ахиуллаа.
Энэхүү шалгаруулалт нь борлуулалтын орлого, татвар төлөлт, бизнесийн өргөжилт, хүний хөгжил, ажлын байр нэмэгдүүлэлт зэрэг олон үзүүлэлтээр улс орныхоо эдийн засагт манай компанийн оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлсэн үнэлгээ юм.
2024 онд ТОП 100 аж ахуйн нэгжээр дахин шалгарсан нь компанидаа тогтвор суурьшилтай, сэтгэлтэй ажиллаж буй нийт ажилтнуудын хамтын амжилт юм. Энэхүү амжилтад хувь нэмрээ оруулсан компанийнхаа нийт ажилтнууддаа чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.