Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлж, даатгуулагч иргэдийн нийгмийн баталгааг хангах үүргээ биелүүлж, үйлдвэрлэлийн ослыг багасгаж, гаргуулахгүй байх боломжийг бүрдүүлж, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн 3 жил дараалан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр гаргуулаагүй мөн даатгуулагчдыг тогтвортой ажиллуулж, ажилгүйдлийн даатгалын сангаас сүүлийн 5 жил дараалан тэтгэмж, сургалтын зардал гаргуулаагүй ажилласан тул Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас онцлон тодорхойлов.
Уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг стандартын дагуу гүйцэтгэн олон улсын Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилласан тул Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын “Тэргүүний нөхөн сэргээгч” ах ахуйн нэгж, байгууллагаар батламжлав.
Монгол Улсын уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж, дүрэм, журам, шаардлагуудыг чанд мөрдөж, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн аюул осолгүй 2 сая хүн/цаг ажилласан амжилтыг үнэлж Геологи, уул уурхай, Газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч” аж ахуйн нэгж, байгууллагаар тодорсон.