БИДНИЙ ТУХАЙ

ТҮҮХЭН ТОВЧООН

2006

2006 оны 8 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсгэн байгуулагдсан.

2007
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны уурхайд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч компаниудтай хамтран олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн.
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны шороон ордод олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа уул уурхайн эдэлбэр газрын нөхөн сэргээлтийг бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр жишээ болохуйцаар гүйцэтгэснийг Улсын Мэргэжлийн хяналтын газраас өндрөөр үнэлж “Тэргүүний нөхөн сэргээлт” хийснийг гэрчилсэн.
2008
  • Бие даан уул уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа эхлүүллээ.
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны шороон ордод техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж орон нутагт хүлээлгэн өгөв.
2009
  • Төв аймгийн Заамар сумын нутагт уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг бие даан эхлүүлэв.
2010
  • Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж гэрээлэн олборлолтын ажлыг эхлүүллээ.
  • Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны газрын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарлаа.
  • Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас “Улсын тэргүүний шимтгэл төлөгч” байгууллагаар шалгарав.
  • “Глобал хөгжил дэвшлийн төлөө” ассоциациас “Шилдэг байгууллага”-аар өргөмжлөв.
  • Мэргэжлийн санхүүчдийн холбооноос шалгаруулсан “Үндэсний шилдэг аж ахуйн нэгж”-ээр өргөмжлөгдлөө.
  • “Үйлдвэрийн алтан үе тэргүүн сан хөмрөг” ТББ-аас “Оны шилдэг байгууллага”, “Оны шилдэг ажил олгогч”-оор тус тус өргөмжиллөө.
2011
  • Өөрийн эзэмшлийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авав.
  • Биологийн нөхөн сэргээлтийг 9.1 га талбайд мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэв.
2012
  • Төв аймгийн Заамар сумын “Тэргүүний шилдэг нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж”-ээр шалгарав.
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дэмжин судлах төвөөс “TOP TRADE” цолоор өргөмжлөгдөв.
2013
  • “Улсын шилдэг нөхөн сэргээгч байгууллага”-аар шалгарлаа.
  • Заамар суманд техникийн нөхөн сэргээлтийг 26.9 га биологийн нөхөн сэргээлтийг 14.3 га талбайд хийж хайлаас, улиас, бургас зэрэг мод тарьж ойн төгөлийг орон нутагт хүлээлгэж өгөв.
2014
  • Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах “Баянгол дэнж”-ийн алтны шороон ордын байгаль орчны нөхөн сэргээх ажлыг эхлүүллээ.
2015
  • “GREEN MINING FIRST AWARD” цомын эзнээр шалгарлаа.
  • Төв аймгийн Заамар суманд 10 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж чацарганын төгөл бий болгов.
  • “Уул уурхайн салбар дахь байгаль орчны нөхөн сэргээлт 3” үзүүлэх сургалтыг уурхайн талбайдаа амжилттай зохион байгууллаа.
  • Уул уурхайн шинэ техникүүд болох катерпиллер үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн.
2016
  • Аюул осолгүй 1’000’000 хүн/цаг ажиллаж чадлаа.
  • Заамар сумын “Баянгол дэнж” уурхайд биологийн нөхөн сэргээлтийг 24.7 га талбайд хийж гүйцэтгэв.
2017
  • “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017”-аар шалгарлаа.
  • Нийслэлийн “Оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллага”-аар шалгарсан.
  • Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо BS OS HAS18001:2007 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.
  • Комацу-1250 экскаваторыг хөрс хуулалтын ажилд ашиглаж эхэллээ.
2018
  • Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо BS OSHAS18001:2007 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсын байгууллагаар баталгаажуулалтыг амжилттай хийлгүүлсэн.
  • Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын “Шилдэг туслан гүйцэтгэгч”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч байгууллага”-аар тус тус шалгарлаа.
  • Төв аймгийн хэмжээнд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар өргөмжлөгдөв.
  • Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангитай хамтран Монгол Улсын хэмжээнд анх удаа “Төвийн бүсийн уурхай, уулын үйлдвэрүүдэд тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах, онол арга зүйн сургалт, дадлага”-ыг өөрийн уурхайд амжилттай зохион байгууллаа.
  • Ажилчдын дунд “Спортын анхдугаар наадам”-ыг зохион байгуулж эхэллээ.
2019
  • Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын “Тэргүүний нөхөн сэргээгч” аж ахуйн нэгжээр шалгарлаа.
  • Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч” ААН-ээр шалгарлаа.
  • “GREENPRENEUR-2019” шагналын эзэн болж “Топ 100” аж ахуйн нэгжид багтав.
  • Булган аймгийн хэмжээнд 2019 оны “Эрсдэлгүй аж ахуйн нэгж”-ээр батламжлагдсан.
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын “Платинум” гишүүнчлэлээр элслээ.
2020
  • Аюул, осолгүй 2’000’000 хүн/цаг ажиллаж чадлаа.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарлаа.
  • УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих бүлгийн “Хүндэт өргөмжлөл” хүртлээ.
  • Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордод оператор компаниар ажиллаж эхэллээ.
2021
  • Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 400 хүний багтаамжтай цогц шийдэл бүхий “Платинум” тосгоныг байгуулсан.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2030 он хүртэл 1 сая мод тарьж ургуулахаар “Батламж” гардав.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч байгууллага”- аар дахин шалгарав.
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “GREENPRENEUR-2021” Байгалийн нөхөн сэргээгч-Энтрепренер шагналыг дахин хүртэв.
  • CAT 6020B экскаваторыг хөрс хуулалтын ажилд ашиглаж эхэлсэн.
2022
  • Комацу-1250 экскаваторыг хөрс хуулалтын ажилд ашиглаж эхэлсэн.
2023
  • Стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэс тавантолгойн гэрээт ажлаа төлөвлөгөөт хугацаанд амжилттай дуусган гэрээгээ дахин 3 жилээр сунгалаа.
  • Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай байгуулсан хөрс тээвэрлэлтийн ажлаа амжилттай гүйцэтгэсэн.
  • Уул уурхайн салбарын “Шилдэг туслан гүйцэтгэгч” аж ахуйн нэгжээр шалгарав.
  • “Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч” шагналын эзэн болж “Топ 100” аж ахуйн нэгжид багтав.
2024
  • Стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайт нүүрсний ордод оператор компаниар ажиллаж эхэллээ.
Дээш