ОРОН НУТГИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАДАГ


Булган аймгийн Бүрэгхангай сумын “Гэр” төсөл болон Харваач Баярцэцэгийн Улсын гоц мэргэн цол авсны хүндэтгэлийн арга хэмжээг ивээн тэтгэсэн юм.

БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ СУМЫН 3000 ДАХЬ ИРГЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Булган аймгийн Бүрэгхангай сумын 3000 дахь иргэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ивээн тэтгэн оролцлоо

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ГАРГАСАН БЗХӨ-ТЭЙ ТЭМЦЭХ УРИАЛГЫГ ДЭМЖИВ

Эрүүл мэндийн яамнаас БЗХӨ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх уриалгыг дэмжиж, уурхайн ажилчдаа хамруулсан юм. Тус уриалгын хүрээнд компанийн ажилчдаа үзлэг, шинжилгээнд хамруулан, халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар сургалтуудыг мэргэжлийн эмч нартай хамтран зохион байгуулсан.

ТӨВИЙН БҮСИЙН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ УУЛ УУРХАЙН АНГИТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Орон нутгийн удирдлага, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Уул Уурхай Хөнгөн Үйлдвэрийн Яам болон 25 уурхайн 120 төлөөлөгчид оролцсон үзүүлэх сургалт, сургуулилтыг өөрийн уурхайг түшиглэн амжилттай зохион байгууллаа.

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ХАЙЛААСТ БАГИЙН СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛЫГ ТОХИЖУУЛЛАА

Олон нийтэд спорт, биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсийн хүрээнд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн сургуулийн спорт зааланд засвар үйлчилгээ хийж тохижууллаа.

“ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР” АЯНЫ НЭЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын Газартай хамтран “Зохистой хөдөлмөр” аяны нээлтийг зохион байгууллаа. Уул уурхайн компаниудад өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан, хэрхэн зохистой хөдөлмөрлөх талаар мэдээллийг олголоо.

"УУЛ УУРХАЙН САЛБАР ДАХЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТ" ГУРАВДУГААР ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Уянган ХХК, Хоту майнинг ХХК, Илт гоулд ХХК-тай хамтран “Уул уурхайн салбар дахь байгаль орчны нөхөн сэргээлт” гуравдугаар үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа.