"ПЛАТИНУМ ЛАНД" ХХК-ИЙН "ШИЛДЭГ АЖИЛЧИД" ТУРК УЛСЫГ ЗОРЬЛОО

Админ
2023/02/09

"Платинум Ланд" ХХКомпани маань тасралтгүй 17 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд жил бүр шилдэг ажилчдаа шагнан урамшуулж, гадаад улсад аялуулдаг уламжлалтай билээ. 2022 оны жилийн ажлын үр дүнгээ хамт олноороо үнэлүүлж, мэргэжил, ур чадвар, хөдөлмөр бүтээмж, идэвхи санаачлага, сахилга батаараа бусдыгаа манлайлсан Шилдэг ажилчдаа тодруулан Турк улсад 7 хоног аялах аялалын эрхээр шагнасан билээ.

2020, 2021 онуудад ковидын нөхцөл байдлаас шалтгаалан гадаад улсруу аялах, нэвтрэх эрх хязгаарлагдмал байсантай холбоотой энэ удаагийн аялалд 2020 болон 2021 оны шилдэгүүд мөн хамрагдаж, PL AWARDS-ын шилдэг нийт 41 ажилтны бүрэлдэхүүнтэй өнөр өтгөн баг Турк улсыг зорьлоо. Та бүхэндээ их зүйл үзэж, бие, оюуны алжаалаа тайлан, эрч хүч авч, бусаддаа түгээгээрэй хэмээгээд аялалд нь амжилт хүсэе. Дараа жилийн аялалын эзэн та байх болтугай хэмээгээд энэ постыг инээмсэглэн уншиж байгаа таньд бас 2023 оны ажилд нь амжилт хүсье.