Уул уурхайн салбар нь эрсдэл өндөртэй маш нарийн дүрэм, журам, горим шаарддаг. Иймд манай компанийн хөдөлмөрийн аюулгуй байдал, эрүүл ахуй, онцгой байдлын хэсэг нь 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтнуудынхаа ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл аюулгуй ажлын байрыг бий болгох, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж хүний эрүүл мэнд, аюулгуй ажиллагааг ханган ажиллахад чиглэсэн үндсэн бодлогын хүрээнд хууль дүрэм журмын дагуу шаардлагатай арга хэмжээнуудийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Байгаль орчны хэсэг нь хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, байгаль орчны судалгаа, шинжилгээ хийх, инженерчлэлийн зарчмыг баримтлан, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, арчилж хамгаалах, ургуулах зэрэг ажлыг гуйцэтгэнэ.
Байгаль орчны бодлого
Байгаль орчны удирдлагын тогтолцоо
Бид үйл ажиллагааныхаа чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс Олон улсын Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015 стандартыг “Туулын Зүүн Дэнж” төсөлд 2018 оноос хойш нэвтрүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд Олон улсын аудитын байгууллагаар сүүлийн 5 жил тасралтгүй хяналтын аудитыг хийлгэн гэрчилгээгээ баталгаажуулан ажиллаж байна.