МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
“Платинум ланд” ХХК нь 2017 оноос эхлэн олон улсын менежментийн тогтолцооны ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлсэн бөгөөд 2019 оноос ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо стандартыг хэрэгжүүлэн жил бүр БНХАУ-ын аудитын байгууллагаар баталгаажуулалт хийлгүүлдэг.
2024 оноос ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
Бид компанийн зорилго, төлөв байдалд тохирсон, Монгол Улсын хууль, тогтоомж, олон улсын стандартад нийцсэн стратегийн чиглэлийг дэмжсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан, чанартай, үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хүрээлэн буй орчинд ээлтэй, сөрөг нөлөө багатай үйл ажиллагаа явуулж, нийт ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, аюулыг илрүүлэн, зөвлөлдөж, эрсдэлийг бууруулна.
Мөн ил тод, нээлттэй, шуурхай, мэргэжлийн түвшинд байх, үйлдвэрлэлийн үйл явцад авлига, хээл хахууль, мөнгө угаах гэмт үйлдэл, нийцлийн холбогдох асуудлаас ангид байхыг эрмэлзэж, асуудлыг үл буруутгах зарчмыг баримтлан хүлээн авч, урамшуулан, хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, байнгын сайжруулалт хийж ажиллана.