Платиниум ланд” ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлого нь хайгуул, төлөвлөлт болон уурхайн бүх үе шатуудад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхаарлын хамгийн өндөр түвшинд байлган, аюул эрсдэлгүй ажиллах зорилт, хөтөлбөрийг хангахад чиглэсэн баримтжуулсан мэдээлэл мөн.
Ажлын байрны аюул, осол, эрүүл ахуй, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлнэ.
Уул уурхайн үйл ажиллагааг гүйцэтгэхэд холбогдолтой эрсдлүүдийг тодорхойлох, үнэлэх, багасгах, арилгах арга хэмжээг компанийн нийт ажилтнууд гүйцэтгэх үүрэгтэй .
Компанийн бүхий л үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой Монгол Улсын хууль болон эрх зүйн баримт бичгүүдийг мөрдөнө.
Бүх шатны удирдлага, ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, үр дүнг үнэлэхэд манлайлан оролцож хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага болон гүйцэтгэлийг байнга сайжруулна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого нь компанийн ажилчид, гэрээгээр ажил гүйцэтгэгч болон зочдод хамааралтай бөгөөд орон нутаг, сонирхогч талуудад нээлттэй.