Платинум ланд ХХК-ийн засварын хэсэг нь техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон техникийн бэлэн байдлыг хангах, уулын үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, чанар, гүйцэтгэлийн өндөр түвшинд төлөвлөн ажилладаг.
Бидний үйлчилгээ үзүүлдэг техник тоног төхөөрөмжийн хувьд дэлхийд алдартай уул уурхайн салбарын тэргүүлэгч CATERPILLAR, KOMATSU, HYUNDAI, SDLG, LGMC зэрэг брэндийн өндөр хүчин чадал бүхий 130 орчим машин, механизм, техник, тоног төхөөрөмж дээр мэргэжлийн чадварлаг баг хамт олон ажилладаг.
Үзлэг үйлчилгээг батлагдсан төлөвлөгөө хуваарийн дагуу, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөн ажиллаж, мэдлэг арга зүйн зөвлөгөөг ахлах болон туршлагатай ажилтнууд, шинэ, залуу боловсон хүчнүүдэд шаардлагатай болон төлөвлөгөөт сургалтуудаар дамжуулан олгож, боловсон хүчнийг чадавхжуулах бодлогыг баримтлан ажиллаж байна.
“Туулын зүүн дэнж”, “Баруун Цанхи” төслүүдэд суурин, Улаанбаатар хотод агрегат засварын төвтэйгөөр чанарын өндөр түвшинд урсгал болон их засварын ажлуудыг хийж гүйцэтгэдэг ба техник, тоног төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн зорилгын хүрээнд орчин үеийн дэвшилтэт лабораториудтай хамтран эд ангийн эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх тос болон химийн шингэнүүдийг шинжлүүлж, хиймэл дагуулын тусламжтайгаар машин тоноглолын ашиглалтын нөхцөлийг тогтмол хянаж ажилладаг.
Өөрсдийн техник, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгч болох томоохон дилер компаниудтай урт хугацаанд хамтран ажиллаж, шаардлагатай технологийн сайжруулалт, ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, тэдгээрт нэвтэрсэн шинэ шилдэг туршлагуудыг өөрийн үйл ажиллагаанд тасралтгүй нэвтрүүлэн ажиллаж байна.
Төслийн хэмжээнд ашиглагдаж буй техникүүдийн мото цагийн үйлчилгээ, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ, техникийн ашиглалтад хяналт тавих, техникийн сэлбэг, бараа материалын захиалга өгөх, техникийн бэлэн байдлыг хангах, ажлын байрны үзлэг хийх, эрсдэлийн үнэлгээг гаргах зэрэг ажлуудыг цаг тухай бүр нь хийж гүйцэтгэж байна.