Монгол Улсад орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж бэхэжсэний түүхт 100 жилийн ойгоор “Платинум Ланд” ХХК нь Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны 2022 оны "Тэргүүний нөхөн сэргээгч" аж ахуй нэгжээр шалгарлаа.
Уул уурхайн салбарт нэр хүндтэй энэхүү шагналыг манай компани тав дах удаагаа хүртэж байна. Компанийн удирдлагууд болон нийт ажилчдадаа халуун баяр хүргэхийн ялдамд энэхүү амжилтыг бүтээхэд бусад хэсэг нэгжүүддээ үлгэрлэн манлайлж, өөрийн биеэр хүч хөдөлмөрөө зарцуулан бүтээлчээр ажиллаж, компанийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, үнэ цэнийг бүтээж байгаа гавьяаг нь үнэлэн Байгаль орчны хэсгийн Туулын зүүн дэнж төслийн дараах нэр бүхий ажилчдад Ерөнхий захирлын тушаалаар 1 сарын үндсэн цалинтай тэнцүү дүнгээр урамшуулал олгож байна. Байгаль орчны ахлах менежер: Г.Жундаан, Байгаль орчны мэргэжилтэн Э.Чинбат, Ш.Гантиганболд, Байгаль орчны туслах ажилтан Н.Ганболд та бүхэндээ цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.