Манай компанийн хүний нөөцийн бодлого нь ажилтныг сэтгэл ханамжтай байлгахаас гадна ажилчдын гэр бүлийн сэтгэл зүйн таатай нөхцөлийг бий болгоход чиглэдэг. Энэ хүрээнд "Бид нэг гэр бүл" өдөрлөгийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөг нь уурхайн нийт ажилчдын гэр бүлийн гишүүдийг уурхайчдын ажиллах, амрах орчин нөхцөлтэй танилцуулах, нэгэн өдрийг ая тухтай өнгөрүүлэх зорилготой. Энэ үеэр "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдэвт сургалт зохион байгуулагдсан билээ. Хосуудын харилцаанд нэн шаардлагатай мэдлэг, мэдээллээр дүүрэн энэхүү сургалтад хосууд, гэр бүлийн гишүүд идэвхтэй оролцсон.