Баруун цанх төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхын баруун уурхайд гэрээт олборлогчоор 2020 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус уурхай нь 50 орчим уул уурхайн хүнд машин механизм, 280 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж байна.