МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Платинум ланд ХХК нь 4 дэх удаагаа оны шилдэг аж ахуйн нэгж Энтрепренёр шагналаар өргөмжлөгдлөө.
Монголын бизнесийн салбарын шилдэг Энтрепренёр, аж ахуйн нэгжүүдийг салбар бүрээр шалгаруулдаг “ENTREPRENEUR-2025” шагнал гардуулах ёслол 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

platinumland

Платинум ланд ХХК нь “Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч Энтрепренёр” шагналаар шагнагдлаа.
Энэхүү шагнал нь компанийн тухайн жилийн борлуулалтын орлого, татвар төлөлт, бизнесийн өргөжилт, хүний хөгжил, ажлын байр нэмэгдүүлэлт зэрэг олон үзүүлэлтээр улс орныхоо эдийн засагт  оруулсан хувь нэмрийг үнэлсэн үнэлгээ юм. 
Платинум ланд ХХК нь:
2019 онд Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренёр
2021 онд Байгалийг нөхөн сэргээгч онцлох Энтрепренёр
2023 онд Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренёр
2025 онд Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч Энтрепренёр болсон нь ажилтнуудын хамтын амжилт юм.

Энэхүү амжилтад хувь нэмрээ оруулсан компанийнхаа хамт олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, жил жилийн үр дүнгээ бататган дараа дараагийн амжилтын төлөө идэвх санаачилга, манлайлал үзүүлэн хамтдаа зүтгэхийг уриалж байна.



Дээш