МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ПЛАТИНУМ ЛАНД” ХХК ОЛОН УЛСЫН НЭГТГЭСЭН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ГУРВАН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ.
18 жилийн түүхтэй манай компани 2018 оноос олон улсын “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO45001:2018, “Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015” стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байсан бөгөөд 2024 онд олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015” стандартыг нэвтрүүлснээр нэгтгэсэн удирдлагын тогтолцооны үндсэн гурван стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, олон улсын аудитын байгууллагаас гэрчилгээгээ гардан авлаа.

Бид олон улсын аудитын цар хүрээгээ нэмэгдүүлж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын гэрээт ажил гүйцэтгэж буй “Баруун цанхи” төсөлдөө нэвтрүүлсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд сайн засаглал бий болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулахуйц ажил болсон гэдэгт итгэлтэй байна.

platinumlandplatinumlandplatinumland



Дээш