Компанийн хөдөлгөгч хүч болсон чадварлаг 600 гаруй ажилчдын нөр их хөдөлмөр, зүтгэл, хариуцлагатай байдлын үр дүнд Уул уурхайн салбарын "Шилдэг туслан гүйцэтгэгч" аж ахуйн нэгжээр шалгарлаа.
Цаашид бид уул уурхайн олборлолтын зардлыг бууруулж бүтээмжийг нэмэгдүүлэх, оновчтой удирдлага зохион байгуулалтаар өрсөлдөх чадвараа сайжруулахад манлайлан ажиллаж улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байна.