Компанийн дунд хугацааны стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төслийн багийг удирдан зохион байгуулах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, бизнес төлөвлөлтийг сайжруулан үр дүнг дээшлүүлж хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Үйлчилгээ, аж ахуйн хэсэг нь компанийн дүрэм, журам болон холбогдох зааврын дагуу уурхайн ажилчдын хоол хүнсний захиалга үүсгэх, амт чанарыг хангах, эрүүл ахуйн стандартыг мөрдөж ажиллах, уурхайн гал тогооны үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, хяналт тавих, ажлын зохион байгуулалтыг хангаж ажиллана.