ҮЙЛ АЖИЛЛАГАА

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол Улсын хууль, дүрэм, журам, олон улсын бусад байгууллагын шаардлагад нийцүүлэн компани өөрийн алсын хараа, эрхэм зорилго, стратеги төлөвлөгөө, нийгмийн хариуцлагын бодлогоо боловсруулан хэрэгжүүлж байна.

Бид Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрхэн хувь нэмэр оруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хэрхэн бууруулах, орон нутгийн хөгжилд хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар нийгмийн хариуцлагын бодлогодоо тодорхой тусгасан.

Манай компани хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах төдийгүй нийгмийн хариуцлагаараа манлайлагч байхыг зорьдог.

platinumland

 

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛУУДААС

"Платинум Ланд" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд:

1. Боловсрол

2. Эрүүл мэнд

3. Соёл спорт

4. Сайн үйлсийн аян

гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж буй орон нутагтайгаа хамтран ажиллах гэрээ байгуулж аймаг, сум, багийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Дээш